Принтер
Компьютерийн дэлгэц дээр гарч байгаа болон компьютерт хадгалагдаж буй төрөл бүрийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргах үүрэгтэй төхөөрөмжийг хэвлэх төхөөрөмж (принтер) гэнэ. Принтер нь хэмжээ, хэвлэх хурд, төрлөөрөө хоорондоо ялгаатай байдаг.
Принтерийг дотор нь хэвлэх төрлөөр нь матрицийн принтер, черниллэн хортой принтер, лазер принтер гэх зэргээр ангилдаг.
Гар
Компьютерийн гарнууд нь тэгш өнцөгт хэлбэртэй товчнуудын иж бүрдэл байдаг. Товчлуурууд дээр нь үсгүүдийг сийлсэн, хэвлэгдсэн, эсвэл наасан байдаг ба нэг товчлуурыг дарахад нэг бичигдсэн дүрсийг компьютерийн дэлгэцэнд дүрслэгдэнэ. Харин зарим үед нэг дүрсийг гаргахад 2 буюу түүнээс дээш товчлуурыг зэрэг эсвэл дараалуулан дарах ёстой болно. Мөн зарим товчлуурууд нь дүрсийг гаргахгүй, харин компьютер буюу гарны үйл ажиллагааны тохиргоог хийх зориулалттай байна.
Гарт 101-ээс 130 товчлуур байдаг бөгөөд үүнд үсэгт буюу үсгэн мэдээллийг оруулах бичгийн машины үндсэн товчууд, тоо оруулах товчууд, тусгай үйлдлүүдийг хийх үүрэгтэй товчууд, дэлгэц дээр заагч удирдах товчнууд, мөн сүүлийн үеийн гаруудад буй дуу, бичлэгийн удирдах товчнууд зэрэг багтана.
Дэлгэц бол тоон дохиогоор дамжин зураг, эх бичгийг
түр зуур харуулдаг компьютерийн тоноглол юм.Дэлгэц нь шууд тэжээлээ цахилгаан эх үүсвэрээс авдаг бөгөөд түүний гадна байгаа
товчлуурын тусламжтайгаар дэлгэцийн хэлбэрийг өөрчлөх, өргөсгөх, өндөрсгөх,
өнгөний гэрэлтэлт, тодрол, байрлал зэргийг тохируулан өөрчлөх боломжтой байдаг.
Төв процессор нь програмыг гүйцэтгэх чадвартай компьютерийн бүрэлдэхүүн хэсэг юм. Процессор нь програмын инструкцийг хөрвүүлэх болон өгөгдөл боловсруулна.
Компьютерын гол хурдыг хэмжигч тархи нь энэхүү төв процессор юм. Төв процессор нь төв санах ой , оролт гаралтын төхөөрөмжүүдтэй шууд харьцдаг.
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiQCRqU3xcvXuzG6jo2uRKEmsXFZb2obaCC6cPfJB3gAQPNOm1ztsKUppUPgulQMsscGynSVtQwnb1M52xPMbzedKGTDE0XwC3qNIHQMAiswtcHTekxCuCt8dvQYTccS-UjgWwDZrpmvEs/s1600/55555555555555555.jpg)
Хулгана нь гадаргуу дээр хөдөлгөснөөр хавтгай дэлгэцэнд талбарыг онилон заах оньст компьютерийн тоноглол юм. Хүний гарын аясаар хөдлөх ба 2 товчлууртай байдаг, мөн заримд нь нэмэлтээр босоо чиглэлд өнхрөх араа байрладаг. Хулганы хөдөлгөөнийг дагаж дэлгэцэнд заагч хөдлөж, цаашид үйлдлийг амархан гүйцэтгэх боломжтой болгодог.
Mouse ("Хулгана") гэдэг нэрийг Станфорд судалгааны институтэд анхны компьютерийн хулгануудын залгуур нь жинхэнэ хулганы сүүл шиг адагтаа байрладаг байсанаас ажиглаж нэрлэсэн байдаг
No comments:
Post a Comment