Нэгэн ухаантай аав байжээ. Хүүгийнхээ харамч занг яаж засах тухай бодож байгаад нэгэн арга олов.
Төрсөн өдрөөрөө зөвхөн өөрөө бэлэг аваад зогсохгүй, эсрэгээрээ харин бусад хүмүүст бэлэг өгвөл хамгийн сайхан баяр болно гэж хүүгэ ятгажээ. Хүү гайхан эхлээд зөвшөөрөхгүй байснаа дараа нь зөвшөөрчээ. Тэгээд хүүгийнхээ хамгийн дуртай модтой чихрээс авч хотын захад байрлах өндөр настны халамжийн газар луу явжээ. Тэднийг очиход хөгшчүүл өдрийн хоолоо идэцгээж байлаа. Хорвоогийн замаар өтөлсөн тэдний зарим нь үр хүүхэдгүй зарим нь үр хүүхдүддээ адлагдан энд ирсэн байлаа.Хүү тэдний дундуур явж модой чихрээ тараахад хүмүүс хүүг өхөөрдөн баярлаж танхимар дүүрэн дуу шуу яриа хөөрөө болоод явчихав. Энд ирсэн цагаас нь хойш нэг ч эргэлт ирээгүй байсан нэгэн настай эмээ нулимс асгаруулан уйлав. Ойродцоох хүмүүс нь хүүд баярлан бүгд л хүүд баярласнаа илэрхийлж танхимаар дүүрэн уярал хайр баяр хөөр гйилээ. Хүүд энэ байдал ихэд таалагдан ӨГӨХ нь АВАХаасаа илүү юм байна гэдгийг сайн ойлгож авчээ.
Нийтэлсэн: Admin
No comments:
Post a Comment