Saturday, April 19, 2014

Инээмсэглээрэй

Багшийг хичээлээ зааж байхад хажуу талын анги цонхолж байгаа бололтой бөөн шуугиан. Багш ангид ороод хамгийн их үймүүлж байсан нөхрийг ангидаа авчраад буланд зогсоочихов. Шуугих нь ч дарагдав. Төдөлгүй нэг сурагч хаалга тогшин орж ирэв.
-Багш аа...
-Яах гэсэн юм
-Манай багшийг явуулчих л даа


Замын цагдаа нэгэн эмэгтэй жолоочийг зогсоов.
-Үнэмлэх ээ?
-Үнэмлэх гэж юу байдаг юм?
-Нэг тийм зурагтай юм...
Эмэгтэй цүнхээ ухаж байснаа толь гаргаж өгөв. Замбн цагдаа толийг нилээн харж байснаа
-Цагдаа гэдгээ эрт хэлэхгүй яасан юм гээд буцаан өгчээ.

Монгол хэлний хичээл дээр багш асууж байна.
-Хөөе чи тэр ард яриад байгаа нөхөр? 2 төлөөний үг хэлээдэх
-Хэн? Би юу?
-Сайн байна.

Вовка
-Өчигдөр манайд дээрмчин ороод...
-Тэгээд яасан бэ? юуг чинь авсан байна.
-Нэг бичиг үлдээсэн байна лээ.
-Ямар?
-Ингэж амьдрахаар үхээч гээд.

Ээж нь хүүгээ загнаж байна.
-Чи яг гахайн тоорой шиг заваарчихаж ингэхэд чи тоорой гэж ямар амьтан байдгийг мэдэх үү?
Мэднэ ээ. гахайны хүүхэд

Нийтэлсэн:Admin

No comments:

Post a Comment